Цахим тест боловсруулах програм - wondershare quiz creator

бичсэн: Budee , 2014-10-13,13:25
Мэдээлэл технологийн хөгжиж буй өнөө үед багш ажлын байрандаа болон орон зай  үл хамааран сурагчиддаа зориулан цахим хэрэглэгдэхүүнийг ашиглан компьютерээр боловсруулсан тестээр шалгалт авч мэдлэг мэдээллээ  түгээж байгаа билээ. Миний хувьд та бүхэндээ ЦАХИМ ТЕСТ БОЛОВСРУУЛАХ програмыг танилцуулж байна. Та бүхэнд татаж авах бол ЭНД дарна уу.
...
төрөл:Програмууд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Параметрт (Тоолуурт )давталт For

бичсэн: Budee , 2014-10-06,11:36

For буюу параметрт давталт нь нэг буюу хэд хэдэн операторыг тодорхой тооны удаа давтах нь тодорхой байх үед хэрэглэгдэнэ.
For операторыг тоолуурт давталт буюу параметрт давталт гэж алгоритм-програмчлалд нэрлэдэг.

Давталтыг зохиоход ашиглаж байгаа хувьсагчийг давталтын параметр гэнэ.

Ямар нэг параметрийг ашиглан давталтыг зохиоход түүний авах эхний утга, эцсийн утга ба утгыг нь өөрчлөх алхам гэсэн гурван утгыг шаардах бөгөөд эдгээр утгууд нь тодорхой мэдэгдэж байгаа давталтыг параметрт (тоолуурт) давталт гэж нэрлэгдэх давталтаар хийх нь зохимжтой байна.

Параметрт давталтыг зохиож бичихдээ:
 ...

Эхэндээ нөхцөлтэй давталтын оператор

бичсэн: Budee , 2014-10-06,10:47
Эхэндээ/Өмнөө/ нөхцөлтэй давталтын оператор

Давталтын оператор нь шалгаж байгаа логик нөхцөл биелэж байх үед давтагдах үйлдлийг гүйцэтгэх бөгөөд харин логик гөхцөл биелэхээ болимогц  давталтыг төгсгөдөг. Энэ давталтын операторыг үйлдлийг хэдэн удаа давтахаа мэдэхгүй үед, өөрөөр хэлбэл яг хэдэн удаа давталт хийх нь тодорхойгүй үед хэрэглэх нь тохиромжтой.

while (<логик нөхцөл>)  <үйлдэл>;

Давтагдах үйлдэл нь 2 ба түүнээс дээш үйлдэл байх үед мөн блоклох оператороор хашиж өгөх хэрэгтэй.

Жишээ бодлого:    
Өгөгдсөн натурал n тоо хүртлэх тэгш тоонуудын нийлбэрийг ол.
                            ...

Арифметик үйлдлүүд

бичсэн: Budee , 2014-10-06,10:20
Си хэлэнд арифметик , харьцуулал , логик , нэмэгдүүлэх ба хорогдуулах , битийн гэх мэт үйлдлүүдийг ашиглаж болно. Мөн дараахи функцуудыг хэрэглэнэ.
 
•  “+”   нэмэх.
•  “-”    хасах.
•  “*”   үржих.
•  “/”    хуваах бүхэл тооны хуваалтын бүхэл хэсэг олгох.
“%”   хуваах бүхэл тооны хуваалтын үлдэгдэл хэсэг олох.

Нэмэгдүүлэх хорогдуулах операторууд
Си хэлний нэмэгдүүлэх "++"  хорогдуулах "--" гэсэн онцгой операторууд байдаг.
- Нэмэгдүүлэх "++" оператор бүхэл тоон хувьсагчийн утгыг нэгээр нэмэгдүүлнэ.
-
Хорогдуулах "--" оператор бүхэл тоон хувьсагчийн утгыг нэгээр хорогдуулна.

Нэмэгдүүлэх, Хорогдуулах...

Windows7-г монгол тайлбартай болгох жижиг хэмжээний програм

бичсэн: Budee , 2014-09-26,12:47
 windows7 32бит-ийн үйлдлийн системтэй компьютертэй түүнийгээ монгол болгодог нэг жижиг програм та бүхэнд танилцуулж байна. Ашиглахад гоё юм байна. Системийн бүх зүйл нь монголоор болдог .Татаж авахыг хүсвэл 32 bit-ийг  Энд дарж татна уу.
64 bit-ийг энд дарж татаж авна уу.

Шугаман бодлого №2

бичсэн: Budee , 2014-09-26,11:49
1. Хоёр оронтой тооны цифрүүдийг хэвлэх прогром зохио.
          #include
          #include

          main()
          {
                int a,b,n;
                scanf ("%d",&n);
                a=n/10;
                b=n%10;
                printf("%d %d",a,b);
                getch ();
          }

2. Гурван оронтой тооны цифрүүдийг хэвлэх прогром зохио.
          #include
          #include

          main ()
          {
               int a,b,c,n;
               scanf ("%d",&n);
               a=n/100;
               b=n/10%10;
               c=n%10;
               printf ("%d %d %d" ,a,b,c);
               ge...