2014-10-06
Эхэндээ нөхцөлтэй давталтын оператор
Эхэндээ/Өмнөө/ нөхцөлтэй давталтын оператор

Давталтын оператор нь шалгаж байгаа логик нөхцөл биелэж байх үед давтагдах үйлдлийг гүйцэтгэх бөгөөд харин логик гөхцөл биелэхээ болимогц  давталтыг төгсгөдөг. Энэ давталтын операторыг үйлдлийг хэдэн удаа давтахаа мэдэхгүй үед, өөрөөр хэлбэл яг хэдэн удаа давталт хийх нь тодорхойгүй үед хэрэглэх нь тохиромжтой.

while (<логик нөхцөл>)  <үйлдэл>;

Давтагдах үйлдэл нь 2 ба түүнээс дээш үйлдэл байх үед мөн блоклох оператороор хашиж өгөх хэрэгтэй.

Жишээ бодлого:    
Өгөгдсөн натурал n тоо хүртлэх тэгш тоонуудын нийлбэрийг ол.
                                                  Үр дүн.  тоогоо оруулна уу =  7        тэгш тоонуудын нийлбэр= 12
#include
#include

main()
     {
          int n,i,s=0;
          printf("тоогоо оруулна уу?= ");
          scanf("%d",&n);
          i=2;
          while (i<=n)
                         { s=s+i;
                            i=i+2;   }
          printf("тэгш тоонуудын нийлбэр =%d ",s);
          getch();
     }

 



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax