2014-09-25
Аюулгүй ажиллагаа ба ажлын байрны зохион байгуулалт

Ажлын байрны зохион байгуулалт ба техникийн аюулгүй байдал

Ажлын байр болгонд аминд аюултай хүчдэл байдаг.
Ажиллаж байх үедээ маш анхааралтай байх шаардлагатай. Аваар осол гаргахгүй, тогонд цохиулахгүй, багаж төхөөрөмжийг эвдэхгүй байхын тулд дараах дүрмийг биелүүлсэн байх шаардлагатай.
-     Компьютерийн лабораторт тайван, яаралгүй, түлхэлцэхгүй, тавилга ба төхөөрөмжид хүрэлгүй
зөвхөн багшийн зөвшөөрлөөр орно.

-     Багшийн зөвшөөрөлгүйгээр компьютерийг асааж, унтрааж болохгүй.
-     Тэжээлийн утаснууд, кабелийн холболт, залгуур зэргийг хөдөлгөж болохгүй.
-     Дэлгэцэнд болон түүний арын хэсэгт хүрч болохгүй.Ажлын байрандаа тухайн үед хэрэг болохгүй эд зүйлсийг байлгах шаардлагагүй.
-     Хүн орж ирхээр босох шаардлагагүй.
-     Төхөөрөмж ажиллахгүй бол өөрөө бие дааж засах гэж бүү оролд. Компьютерийн ажиллагаанд гэмтэл гарсан тохиолдолд ажлаа шууд зогсоож, багшдаа мэдэгдэх шаардлагатай.
-     Компьютерийн товчлууртай ажиллахдаа өөрийн гарыг цэвэр бөгөөд хуурай болгосны дараа ажиллах шаардлагатай.
-     Товчлуур дээр хүчтэй цохиж болохгүй ба товчийг удаан дарж болохгүй.

Анхаар!
-     Хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол компьютертэй ажиллах нь эрүүл мэндэд хортой.
-     Өөрийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй байлгахын тулд зөвлөмжийг биелүүлэх шаардлагатай.
-     Компьютерийн ард буруу суугаад байвал мөр болон бүсэлхийгээр өвддөг болж болно. Урагшаа бөхийлгүй, арагшаа налалгүй, ямар нэг хүч гаргалгүй чөлөөтэй сууна. Хөлөө нугалалгүй, жийлгүй, хоёр хөл нэг нь нөгөөгийнхээ хажууд шалан дээр гишгэсэн байдалтай байрлана.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax