2014-10-06
Параметрт (Тоолуурт )давталт For

For буюу параметрт давталт нь нэг буюу хэд хэдэн операторыг тодорхой тооны удаа давтах нь тодорхой байх үед хэрэглэгдэнэ.
For операторыг тоолуурт давталт буюу параметрт давталт гэж алгоритм-програмчлалд нэрлэдэг.

Давталтыг зохиоход ашиглаж байгаа хувьсагчийг давталтын параметр гэнэ.

Ямар нэг параметрийг ашиглан давталтыг зохиоход түүний авах эхний утга, эцсийн утга ба утгыг нь өөрчлөх алхам гэсэн гурван утгыг шаардах бөгөөд эдгээр утгууд нь тодорхой мэдэгдэж байгаа давталтыг параметрт (тоолуурт) давталт гэж нэрлэгдэх давталтаар хийх нь зохимжтой байна.

Параметрт давталтыг зохиож бичихдээ:
      1. Параметрийн эхний утгыг тогтоож олгоно.
      2. Параметрийн тухайн үеийн утга нь эцсийн утгаас хэтэрсэн (их болсон эсвэл бага болсон) эсэхийг шалгасан нөхцөлтэй эхэндээ
            нөхцөлтэй давталтыг зохиож бичнэ.
      3. Давталтын биеийн төгсгөлд параметрийн утгыг алхамтай тэнцүү утгаар өөрчилж утга олгосон байна.

Бичигдэх ерөнхий хэлбэр:

For([<эхлэх утга>]; [<нөхцөлт-илэрхийлэл>]; [<илэрхийлэл-алхам>]) <оператор>;

 Энэ нь: <эхлэх утга>; while (нөхцөлт-илэрхийлэл) { <оператор>; <илэрхийлэл-алхам>; }           Хэлбэртэй адил юм.

Параметрийн тодорхой утганд давтах ийм төрлийн давталт маш өргөн хэрэглэгддэг учраас түүнийг параметрт (тоолуурт) давталт гэж нэрлээд програмчлалын бүх хэлэнд тусгай оператор (команд)-аар бичдэг юм. Иймээс алгоритмын хэлэнд ийм давталтыг бичих дорх ерөнхий хэлбэртэй үйлдлийг оруулж ашиглана.

Параметрт давталт биелэхдээ эхлээд тоолуурт эхний утга олгож, тоолуурын утга нь эцсийн утгаас хэтэрсэн (их болсон эсвэл бага болсон) эсэх нөхцөлийг шалгаж, хэрэв нөхцөл биелэж байвал <давталтын_бие> үйлдлийг биелүүлэх ба хэрэв нөхцөл биелэхгүй байвал дараагийн үйлдэлд удирдлага шилжүүлнэ.

Цаашид <давталтын_бие> үйлдэл биелэх бүрийн дараа тоолуурын утгыг алхмын утгаар нэмэгдүүлж, тоолуурын тухайн үеийн утга нь эцсийн утгаас хэтэрсэн эсэх нөхцөлийг шалгаж, хэрэв нөхцөл биелэх бүрд <давталтын_бие> үйлдлийг биелүүлээд байх ба хэрэв нөхцөл биелэхгүй болмогц дараагийн үйлдэлд удирдлага шилжүүлнэ.

Жишээ бодлого:
1.Өгөгдсөн натурал n тоо хүртлэх тэгш тоонуудын нийлбэрийг ол.
                                                                 Өгөгдөл:4                    Үр дүн:6

#include
#include
main()
{ int n,i,s;
printf("n тоогоо оруулна уу =");
scanf("%d",&n);
s=0;
for (i=2;i<=n;i+=2)
s=s+i;
printf("n тоо хүртэлх тэгш тоонуудын нийлбэр =%d ",s);
getch();
}

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax