Оролт, гаралтын операторууд нь харгалзан оролтын хэрэгслээр компьютерт өгөгдөл оруулах, мөн гаралтын хэрэгслээр өгөгдөл (үр дүн) гаргах үйлдлүүдийг илэрхийлнэ. Бидний хувьд оролтын хэрэгслийн үүргийг гар (keyboard), гаралтын хэрэгслийн үүргийг дэлгэц (display) гүйцэтгэж байгаа. Гаралтын оператор
Гаралтын операторыг бичихдээ printf() гэсэн стандарт функц ашигладаг. Програмаас дэлгэц рүү өгөгдөл гаргах үйлдлийг дараах загвар бүхий оператораар илэрхийлдэг:
printf(форматын_мөр, аргумент1, аргумент2, ...);
Энд:
· printf( ) – гаралтын үйлдлийг гүйцэлдүүлэх стандарт функц
· форматын_мөр:
o “%d” – int төрлийн бүхэл утга
o “%u” – unsgned int төрлийн бүхэл утга
o “%c” – char төрлийн бүхэл утга
o “%f” – float төрлийн бодит утга
o “%lf” – double төрлийн бодит утга
Жишээ :
int a;
printf("%d",a); - бүхэл төрлийн а хувьсагчийн утгыг хэвлэх үйлдэл
Оролтын операторыг бичихдээ scanf() гэсэн стандарт функц ашигладаг. Програмд гараас өгөгдөл оруулах үйлдлийг дараах загвар бүхий оператораар илэрхийлдэг:
scanf(форматын_мөр, &аргумент1, &аргумент2, ...);
Энд:
· scanf( ) – оролтын үйлдлийг гүйцэлдүүлэх стандарт функц
· форматын_мөр:
o “%d” – int төрлийн бүхэл утга
o “%u” – unsgned int төрлийн бүхэл утга
o “%c” – char төрлийн бүхэл утга
o “%f” – float төрлийн бодит утга
o “%lf” – double төрлийн бодит утга
Жишээ :
int a;
scanf("%d",&a); - бүхэл төрлийн а хувьсагчийн утгыг гараас авах буюу оруулах үйлдэл